А.Гансүхийг хоёр хоногийн дараа шүүнэ

А.Гансүхийг хоёр хоногийн дараа шүүнэ


7 жил

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг 6-р сарын 29-нд хэлэлцэхээр болоод байсан. Учир нь А.Гансүх нарын зарим нь өмгөөлөгчөөсөө татгалзсан .

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж А.Гансүх тэргүүтэй таван хүнийг буруутгаад байв. Сайд асан А.Гансүхэд хоёр жилийн өмнөөс ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт эхлүүлээд байлаа.

Мөрдөн байцаалт  дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн  өнгөрсөн 3-р сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  Гэтэл А.Гансүх нарын  таван хүн холбогдох  эл хэргийн шүүх хурлыг анхан шатны шүүх хийхгүйгээр, мөрдөн байцаалтад буцаасан. Тиймээс нийслэлийн Прокурорын газрын прокурор Б.Хурц, Б.Дэндэвдорж нар хэргийг өнгөрсөн 5-р сарын 12-нд  гарсан шүүхийн захирамжийн эсрэг эсэргүүцэл бичсэн.

Нийслэлийн Прокурорын газраас А.Гансүх нарын хэргийг Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, 272.2 зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байжээ. Ингээд яллагдагчдын өмгөөлөгчөөр  С.Баясгалан нарын 11 хүн ажиллаж байна. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр зарим яллагдагч өмгөөлөгчдөөсөө татгалзаж, хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү