Дархан-Уул аймагт "Утаагүй зуух" хөтөлбөр хэрэгжиж байна

Дархан-Уул аймагт "Утаагүй зуух" хөтөлбөр хэрэгжиж байна


7 жил

“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Цэвэр агаар сан”, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтарч агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа утааг багасгах зорилгоор 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий “Утаагүй зуух” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн.

Уг төсөлд Дархан сумын 1, 2, 3, 8 дугаар багийн өрхүүд хамрагдсан бөгөөд зуухны үнийн дүнгийн 70 хувийг “Цэвэр агаар сан” болон орон нутгийн төсвөөс буцалтгүйгээр олгож, үлдсэн 30 хувийг нь иргэд өөрсдөө гарган худалдан авчээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан иргэд ам сайтай байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү