Бүх нэр дэвшигчид саналаа өгч дууслаа

Бүх нэр дэвшигчид саналаа өгч дууслаа


7 жил

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн 1-р хорооны санал авах байранд  очиж саналаа өглөө.

Х.Баттулга " Иргэд маань тэр дундаа залуучууд идэвхтэй санал өгөөрэй. Монголчууд ялна гэдэгт итгэж байна." гэж хэлжээ.

Түүнчлэн тэр "Хар тамхитай холбоотой асуудал манайх шиг оронд хүндрэлтэй асуудал. Мөрийн хөтөлбөр дээр энэ талаар тодорхой заасан байгаа. Залуусыг спортоор хичээллэхийг уриалж байна." гэсэн байв.

Бусад нэр дэвшигчдийн хувьд МАХН-ы нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өгсөн. Харин МАН-ы нэр дэвшигч М.Энхболд 23-р сургуульд байрлах сонгуулийн хороонд ирэн  саналаа өгөөд байв. Ингэснээр гурван нэр дэвшигчид бүгд саналаа өгч дууссан гэсэн үг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү