Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Энэ тухай Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ.
2013 оны сонгуулийн ирц цагт 8 орчим хувь байсан бол одоо цагт 4 гаруй хувьтай байгаа учраас идэвх тааруу байна гэжээ.
Мөн саналаа өгч амжаагүй байгаа иргэддээ хуульд заасан хугацаанд саналаа өгөхийг уриалж байна. Одоогийн байдлаар автоматжуулсан систем хэвийн ажиллаж байна.