Санал авах байруудад 3 намын 4,421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авсан тухай Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээлжээ. Түүний хэлсэнээр “Нийслэлийн хэмжээнд 1,021 ухуулах байр, 4,158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан."
Сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангахын тулд санал авах 403 байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ.
Сонгуульд ашиглагдах бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, гэрчилгээ олгон баталгаажуулах ажлыг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, туршиж дууссан.