Санал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ

Санал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгогчид санал өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ. Тухайн иргэн санал өгснийг баталгаажуулж, хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийх юм.

Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны  цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа.

Сонгуулийн санал хураах үйл явцыг хэвийн явуулахад мэргэжлийн холбогдох байгууллага анхааран ажиллаж байна. Сонгуулийн санал хураалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс санал авах 403 байрны гадна тал болон дотор танхимыг бүрэн камержуулжээ. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлж, санал авах байрны 30 хувьд нь цахилгааны нөөц эх үүсвэрийг шийдсэн байна. Энэ өдөр санал авах байруудад 3 намын 4421 ажиглагч ажиллахаар үнэмлэх авчээ.

Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны өдрүүдэд 1021 ухуулах байр, 4158 шадар туслах, 12 мянган ухуулагч ажилласан аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү