Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй


7 жил
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 26-нд болж байна. Сонгуультай бхолбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан.

Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгосон байдаг.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү