Лаазалж нөөшилсөн бүтээгдэхүүн нь олон төрөл байдаг. Эдгээрийг худалдан авахдаа худалдан авахдаа түүний онцлогийг шалгадаг анхны мэдэгдэхүүнтэй байх нь чухал юм. Үүнтэй уялдуулан зөвлөх нь:
Махан нөөшний лааз нь зэврээгүй цэвэр, согог суугаагүй, дарж үзэхэд хонхойхгүй, төвийхгүй, гадна доторх маажин нь хуурч ховхрохгүй байх ёстой. Нөөшийг хадгалахдаа 7-15С хэмийн дулаан, 70-75% -ийн харьцангүй чийгтэй агуулахад 3-6 сарын хугацаагаар хадгална. Харин өөрийн шүүс юмуу тосонд шарсан зарим нөөш нь 2-3 жил хүртэл хадгалагдана.
Нөөшилсөн сайн чанарын өтгөрүүлсэн сүү нь шаргал туяатай цагаан, какаотой өтгөрүүлсэн сүү нь хүрэн , кофетэй нь бор өнгөтэй амталж үзэхэд чихрийн талт мэдрэгдэхгүй, чихэрлэг зөөлөн, өөр үнэр амтгүй хаяглалт нь тодорхой байна. Сүүний нөөшийг 10-аас дээшгүй хэмийн дулаан, 75 хувийн харьцангүй чийглэгтэй нөхцөлд хадгална.
Жимс ногооны нөөш нь сайн чанарын шинэ ногоогоор хийсэн, жилийн туршид хэрэглэхэд тохиромжтой байдаг юм. Харин лаазалсан үед зэврэх явдал их гардаг тул хадгалах дэглэмийг нарийн баримталж 0-10С хэмийн дулаан, 70-75%-ийн харьцангуй чийгтэй байранд хадгална. Хэт халуун юмуу, хүйтэн чийглэг ихтэй нөхцөлд удаан хугацаагаар байлгавал чанар нь муудаж бамбайлт үүсдэг.
Аль ч нөөшийг худалдан авахдаа шошго, хадгалах хугацаа, хаяглалт бүрэн эсэхийг сайн мэдэхээс гадна жимс ногооны биет байдал алдагдан өнгө нь өөрчлөгдсөн тунадас үүссэн бол нян судлалын шинжилгээгээр хоолны хордлого үүсгэгч нян илэрсэн, химийн шинжилгээгээр төмөр, зэс, хар тугалга зэрэг илэрч гэмтэл учирч муудсан бол худалдаанд гаргахгүй байх нь зүйтэй. Түүнчлэн дээр дурьдсан шинжүүд илэрвэл худалдан авч болохгүй.