Эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдыг эргэлээ

Эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдыг эргэлээ


7 жил

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Булган аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар хүүхэд усанд осолдсон дуудлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ.

2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүүхэд усанд осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дөрвөн алба хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.



Нутгийн иргэд, ар гэрийнхэн нь голын эрэг дагуу хайлт хийж байгаа бол аврагчдын хувьд голын усанд шумбалт хийн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Голын урсгал их ширүүн байгаа нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа  талаар аврагчид ярьж байлаа.



ОБЕГ-ын удирдлагуудын хувьд аврагчдын ажлын нөхцөл байдал, эрэн хайх ажилгааны явцтай танилцаж, цэвэр ус, хүнс зэргийг өгч, эрэн хайх ажиллагаандаа өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, хянуур ажиллахыг аврагчдадаа захилаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү