Твиттерийн хэрэглэгч @WaladShami хайртай дуучин Bad Gal буюу Рияаннагийн өөрт нь хариулан бичсэн мессежээс хуваалцжээ. Бүтэлгүйтсэн дурлалдаа шархалж буй @WaladShami Рияаннагаас зөвлөгөө авахад тэр ингэж хариулжээ:
"Зүгээр шархалсан зүрх чинь өөрөө бэлэг байсан гэдэгт үнэмш! Хэрэгтэй бол уйл, гэхдээ энэ бүхэн үүрд байхгүй шүү дээ! Чи ахиад хайрыг олно. Тэгэхдээ бүр ч илүү сайхан байх болно! Харин одоохондоо чи байгаадаа таатай байгаарай!!!"
Хэрэв таны дурлал бүтэлгүйтэж, зүрх чинь шархалсан бол Рияаннагийн хэлсэн шиг энэ бүхэн үүрд үргэлжлэхгүй гэдгийг битгий мартаарай.