Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилж түүн цэвэрлэлээ. Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар II”-ын ажилчид харшил үүсгэгч ургамлуудыг үндсээр нь зулгаах, гар хадуур ба зүлэг хяргагчаар газрын гадаргуутай тэгшлэн тайрч байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг хийж эхлээд байна.
Энэ сарын 17-ноос 9-р сарын 5-ныг хүртэл үргэлжлэх дээрх аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон СӨХ-ыг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна