Макрон: Башар аль-Ассадаас өөр Сирийг илүү сайн удирдах хүн байхгүй

Макрон: Башар аль-Ассадаас өөр Сирийг илүү сайн удирдах хүн байхгүй


7 жил

Францийн ерөнхийлөгчийн хувьд Сирийг Башар аль-Ассадаас өөр илүү сайн удирдах хүн байхгүй. Шинэ ерөнхийлөгч Эммануэл Макрон барууны бусад удирдагчдыг бодвол Ассадыг буух ёстой гэж харахгүй байна.

“Энэ сэдвийн тухай миний шинэ төлөв бол би Башар аль-Ассад яваад өглөө гээд бүх юм зүгээр болоход тавигдах урьдчилсан нөхцөл гэж хэлээгүй. Яагаад гэвэл хэн ч надад түүний дараа сонгогдох зүй ёсны хүн гэж харагдахгүй байгаа,” гэж Макрон Европын сонинуудтай хийсэн ярилцлагандаа дурджээ.

“Ассад бол асуудлын үүсгэвэр бөгөөд шийдвэрлэх гарцын нэг хэсэг байж чадахгүй,” гэж өмнөх ерөнхийлөгч Олланд 2015 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганд хэлж байв.

©The New York Times, Франсуа Олланд

Харин Макрон Франц улс Сирийн нөхцөл байдалд Оростой төстэй байр суурьтай байна гэв. “Бидэнд хүн бүрийн ялангуяа Оросын хамтын ажиллагаа бүх террористуудын эсрэг тулалдахад хэрэгтэй.” гэж Макрон бодлоо хуваалцжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү