Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна.
2017 оны 06-р сарын 22-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 22-ны 20 цагаас 06 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 28-33 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 25-26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-25-нд Алтайн уулсаар, 26-27-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. Хугацааны эцсээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.