Дизайнер Б.Энхбаатар KADR брендийнхээ шинэ коллекцийг танилцууллаа. Удахгүй болох Playtime фестивалд зориулсан загваруудын тухай тэр “амьд хөгжим сонирхдог, мэдэрдэг охидод зориулан гаргасан” гэсэн юм.
Байгуулагдаад хагас жил болж байгаа КADR брендийн шинэ коллекцийн зургийг гэрэл зурагчин Билгүүнээ Хироши авчээ.
Дизайнер Б.Энхбаатарын хэлж буйгаар тэр бренддээ “Үндэсний хэв шинж агуулсан өдөр тутмын этно загварыг түлхүү барин ажилладаг.”
KADR брендийн хувцасыг худалдан авахыг хүсвэл Gumuda Concept дэлгүүрт зочилоорой.