Мөрөн хотод Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна

Мөрөн хотод Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна


7 жил

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ албаны үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр албан хаагчдад шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулга, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийсэн юм.



Энэ үеэр Мөрөн хотод гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах, мөн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46-р ангийн депогийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэнд танилцуулав. Тариалан суманд гал түймэр унтраах, аврах ангийг байгуулснаар хөрш зэргэлдээ сумдыг гамшгаас  урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү