Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов

Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр  Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн Өмчийн харилцааны газар “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, нийслэлийн удирдлагуудад танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагыг шагнаж урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ажил уламжлал болоод байна.

Энэ оны хувьд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнэснээс 78.1% бүрэн хангалттай, 17.7% хангалттай, 3.7% ажил сайжруулах үнэлгээ авсан байна.

Бүрэн хангалттай дүгнэгдсэн байгуулагуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн 65 дугаар сургууль, ЧД-ийн “Эрүүл мэндийн төв”, БЗД-ийн 147 дугаар цэцэрлэг, СХД-ийн 163 дугаар цэцэрлэгүүдийг “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШИГЧ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулж өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү