Олон улсын жишиг өрхийн эмнэлгийн шав тавигдлаа

Олон улсын жишиг өрхийн эмнэлгийн шав тавигдлаа


7 жил

   Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо нь 1800 өрхийн 7000 орчим иргэнтэй. Өчигдөр тус хорооны “Увидаст од” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинээр барих барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.  Өрхийн эмнэлгийн барилгыг Бүгд найрамдах Турк улсын Станбул хотын хөрөнгө оруулалтаар “Тика” төслийн буцалтгүй тусламжаар олон улсын жишиг стандартад нийцсэн өрхийн эмнэлэг барих юм. 

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ш.Анхмаа, Тика хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, эрүүл мэндийн сайн дурын туслагчид, иргэдийн хамт оролцсон юм.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү