Хайлаастын уулзвараас Дарь-Эхийг замыг холбосон гүүр барих ажил эхэллээ

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийг замыг холбосон гүүр барих ажил эхэллээ


7 жил

   Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барина. Авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөжээ. Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг, зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбох юм байна. 

Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байжээ. Төслийн хэрэгжүүлэгчээр “Мотор сервис” ХХК шалгарч, энэ сарын 20-ноос 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр 6 353 399 881 төгрөгийн гэрээ байгуулан, ажлаа эхэллээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Гадна тойрог зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан өнгөрүүлэх үүрэгтэй аж.