Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Албан хүсэлт, өргөдөл
- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх/-ний хуулбар
- Дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/
- Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
- Тогооч, худалдагчийн мэргэжлийн үнэмлэх
- Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 А415 дугаар тушаал/
Цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэх бол аж ахуйн нэгж байна.
Банзүрх дүүргийн аж ахуй нэг байгууллагууд хоол үйлдвэрлэл үйлчилгээ болон худалдааны зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс 211 тоотод хүлээн авна.