Сергей Лавров: Яагаад Сирийн онгоцыг буудаж унагаасан тайлбарыг хүсч байна

Сергей Лавров: Яагаад Сирийн онгоцыг буудаж унагаасан тайлбарыг хүсч байна


7 жил

Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров яагаад Америк Жабхат аль-Нусрагийн эсрэг дайралт хийхгүй байгаа тухай Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоноос  асууна гэжээ. Энэ тухай ТАСС агентлаг мэдээлэв.

Мягмар гарагт Ракка хотын өмнөд хэсэгт нисч байсан Сирийн армийн онгоцыг Америкийн дайны онгоц буудаж унагаасан. Шалтгаанаар  Америкийн дэмжлэгтэй хүчнүүд рүү бөмбөг унагаасан гэж Вашингтоноос тайлбарлаад байв.

“Манай батлан хамгаалах үүнд дитайлчлагдсан тайлбарууд өгөх хүсэлт явуулсан ба түүнийгээ авна гэж хүлээж байна,” гэж Лавров хэлжээ.

Сирийн талаас онгоцыг Исламын Улсын байлдагчдын эсрэг даалгавраа гүйцэтгэн нислэг үйлдэж байхдаа буудуулсан гэжээ.

Сергей Лавров “Энэ асуултыг ойрын хугацаанд Рекс Тиллерсоноос асууна. Энэ тухай маш тодорхой хариу байх ёстой. [Америк тэргүүтэй] Эвсэл үнэхээр Исламын улсыг цохиж байгаа гэдгийг үзүүлсэн баримтууд бий. Гэхдээ бид аль-Нусрагийн эсрэг тулааныг хүчтэй байна гэж хэлэхгүй.” гэсэн байна.


©Sputnik, Рекс Тиллерсон Сергей Лавровын хамт

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү