СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА


7 жил

Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас үер усны аюулаас урьдчилан сэргийлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид бэлэн байдалд ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон, мэргэжилтэн М.Мөнхжаргал, 13-р хорооны Засаг дарга Л.Баяр-Эрдэнэ нар үер усны суваг шуудууны орчныг үзэж шалгах, үерт өртөж болзошгүй байршлуудтай газар дээр нь танилцаж, Онцгой комисст мэдээлэл хүргэн машин техник хэрэгсэл, хүн хүч, бензин шатахуун зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. 

Нийслэл болон иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагууСүхбаатар дүүргийн 13-р хорооны Ногоон талбайн гудамжны 26, 27, 28 тоот, Рашааны 7-р гудамжны 420, 421, 419, 418, Рашааны 12-р гудамжны 672, 672а тоот, 9-р хорооны Нуурын 7-р гудамжны 17, 27а, Алтайн 2-р гудамжны 30, 33, Алтайн 3-р гудамжны 71, 72 тоот айл өрхүүдийн хашаанд тогтсон усыг соруулан зайлуулж, тухайн орчинд амьдарч байгаа айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү