Уран жолоодлого ур чадварын тэмцээн болж байна

Уран жолоодлого ур чадварын тэмцээн болж байна


7 жил

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн гурван баазын хэмжээнд 2017 оны байгууллагын аварга шалгаруулах “Уран жолоодлого ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж байна.

Жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, эв нэгдлийг бэхжүүлэх  дээшлүүлэх үндсэн зорилготой. Өмнөх жилүүдэд  цөөхөн тооны жолооч нар оролцдог байсан бол энэ жил гурван  баазын бүх жолооч нар тэмцээнд оролцож нэгдэн нийлж,  туршлага, ур чадвар авхаалж самбаагаа сорьж байгаагаараа онцлог.

Тэмцээн 2017 оны 06 дугаар сарын 13-наас эхэлж баазууддын хэсэг тус бүрээр зохион байгуулагдаж 24-нд ийг нэгдсэн дүнгээ гарган байгууллагын аваргаа тодруулна. Нийт гурван баазын 10 хэсгийн 392 жолооч оролцож байгаа юм. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй онолын тестийн шалгалт авснаас гадна 90 градус ухрах,  буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьж байна.

Тэмцээн нь ажилтан ажиллагсадаа сурган чадавхижуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах чухал ач холбогдолтой юм гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү