Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн товч мэдээллийг хүргэе.
Товч мэдээ
- Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг түүний оронд томиллоо.
- “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Үйлдвэрийг БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд барихаар төлөвлөөд байгаа юм.