Замын засварын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж байна

Замын засварын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж байна


7 жил

Улаанбаатар төмөр замын Чойр өртөө, Замын гуравдугаар ангийн засварын инженер техникийн ажилчид шинээр санаачлан зохион бүтээсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна. Нийт 11 багаж хэрэгслийг өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц боломжоо ашиглан зохион бүтээсэн инженер, техникийн ажилтнуудыг сайшааж, цаашид импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр шинэ санал санаачлага гаргасан завсарчдыг алдаршуулж, урамшуулж ажиллахыг сайд Д.Ганбат салбарын удирдлагуудад захив.



Зам тээврийн салбарт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох их бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж буй. Мөн төмөр замын их ажлууд өрнөсөөр байна. Улс орныг эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн, импортыг орлох экспортыг дэмжих зорилтын хүрээнд зам тээврийн салбарт ажиллаж буй байгууллагууд дотооддоо шинэ үйлдвэрлэл үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байгааг би онцлохыг хүсч байна. Үүний тод жишээ болсон  хоёр ч үйлдвэрээр бид зочиллоо. Зам тээврийн салбарт томоохон ахиц болсон эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулах нь илүү оновчтой гэж харж байгаа. Өнөөдөр төр засгаас бэлэн мөнгө нэхэхгүйгээр бодлогоор дэмжихийг хүсч буй эдгээр хувийн хэвшлийн байгууллагуудыг төр засгаас бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү