Нийслэл хотын хэмжээнд гэлтгүй улс орны хэмжээнд авто машины тоо хурдацтай өсөж буй. Тэдгээрийн ашиглаад хаясан аккумуляторын хаягдлаас ялгарч буй хар тугалга, хүхрийн хүчил хүрээлэн буй орчинд ямар их хор хөнөөл учруулж буй нь бас л энэ салбарын гол тулгамдаж буй асуудал.
Тэгвэл эдгээрийг дотооддоо боловсруулж, хоёр дахь түүхий эд болгож байгаатай салбарын удирдлагууд танилцлаа. Монголдоо аккумулятор шинэчлэн угсрах зорилготой 20-оод монгол ажилтантай "Заламт гол" компани нь хаягдал аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалга болон шингэнийг ялган хайлш, гулдмай үйлдвэрлэдэг аж.
Авто машинаас ялгарах хог хаягдал нь байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулдаг тул үүнийг байгальд сөрөг нөлөөгүйгээр дахин боловсруулах үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ хэмээн салбарын сайд онцоллоо.