“Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагааны өдөрлөг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд Цэрэндоржийн гудамжинд зохион байгуулагдах тул Сүхбаатар дүүргийн иргэд өргөнөөр хамрагдана уу.
Өдөрлөгийн үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд /Улсын 1-р төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар Эрүүл мэндийн төв/ хипатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР