Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Керсти Калүляйдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч К.Калүляйд Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Ерөнхийлөгч К.Калүляйд онцлон тэмдэглэв.
Түүнчлэн ИЖБ-ээ барьж буй Элчин сайд М.Энхсайханыг Эстонийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Сакс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Мөн Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Л.Каринди Элчин сайдыг хүндэтгэн Өргөмжит Консулын Газарт хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Эстоний Парламент, ГХЯ, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.
Элчин сайд М.Энхсайхан Бүгд найрамдах Эстони улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
9 жил /2017-06-19 04:27:14 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
471
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1324
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3114
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3418
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3833
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд