Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх авто замыг хаана


8 жил

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Энэхүү хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм. Тус замын урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болох бөгөөд гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү