Хөтөлийнхөн үйлдвэрлэлийг дэмжигч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйгаа илэрхийллээ

Хөтөлийнхөн үйлдвэрлэлийг дэмжигч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйгаа илэрхийллээ


7 жил

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Монгол орноо нар зөв тойрон, 21 аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа билээ. Тэгэхдээ цөөн хэдхэн сумын иргэдтэй зав чөлөө гарган уулзсаны нэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл байлаа. Тэрбээр өчигдөр Булган, Орхон аймгийн иргэдтэй уулзсаныхаа дараа Хөтөлд хүрэлцэн очиж, иргэд, сонгогчдынхоо төлөөлөлд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Хөтөл бол Монголд байгаа цөөн хэдэн үйлдвэрлэлийн хотын нэг. Цемент, шохойн, төмөр бетон дэр болоод гангийн үйлдвэр ч бас бий. Дээрээс нь гурил буудайн үйлдвэртэй бөгөөд ХАА-н үйлдвэрлэл хөгжсөн хот юм. Тиймдээ ч үйлдвэрлэлийг дэмждэг, хийж бүтээдэг, үйлдвэрлэгчийг дэмжихийг гол зорилгоо болгосон нэр дэвшигч Х.Баттулга Хөтөл хотын иргэдтэй зориуд зав гарган уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үгээ хэлсэн юм.

Уулзалт цөөн хэдхэн минут үргэлжилсэн хэдий ч Хөтөлийнхөн түүнийг зорьж ирсэнд талархаж, дэмжихээ хэлж, үйлдвэрлэлийг дэмжигч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйгаа илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү