Хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно.

Хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно.


7 жил

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийв.

Энэ онд Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл олгох аж. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

Харин согтууруулах ундаа ,тамхи, халаасан болон нөөшилсөн хоол, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авах аж. Өнгөрсөн жилүүдэд худалдаа эрхлэх зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог байсан бол энэ оноос иргэдэд ч өгөх болсон байна.

Ингэхдээ худалдаа эрхлэх хүсэлт ирүүлсэн иргэдийн борлуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийх аж. Харин хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно.



Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт НМХГ-ын явуулын лаборатори, мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тогтмол хяналт тавих юм. Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хураан авч, хуулийн дагуу торгууль ногдуулах юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү