“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ


7 жил

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж, хүн бүр хайртай гэр бүл, дотны нөхөд, хамт олонтойгоо хамт хөдөө орон нутаг, зусланг ихээр зорьж, нийслэл хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг.

Улсын хэмжээнд 2017 оны эхний тавдугаар сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар зохион байгуулахаар эхлүүлжээ.

Зам тээврийн гэмт хэрэг, осол  урьд онуудаас буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа боловч орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг хангалттай түвшинд буурахгүй, түүнчлэн нийт гарсан гэмт хэргийн 331 буюу 51,4 хувь нь, амь нас нь хохирсон хүний 122 буюу 82 хувь нь, гэмтэж бэртсэн хүний 197 буюу 44 хувь нь орон нутгийн чанартай автозамд бүртгэгджээ.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 23,5 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 54,4 хувиар, гэмтсэн хүний тоо 13,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд, Хууль зүй, дотоод хэргийн яам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар зохион байгуулахаар эхлүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү