Дөрвөн аймгийн 12 суманд зуд, ой, хээрийн түймэртэй тэмцэх төсөл хэрэгжинэ

Дөрвөн аймгийн 12 суманд зуд, ой, хээрийн түймэртэй тэмцэх төсөл хэрэгжинэ


7 жил

Монгол Улсын Засгийн газар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ. Уг төслийн санхүүжилт болох гурван сая америк долларыг Япон улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы Сангаар дамжуулан гаргаж байгаа юм.

Үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд болон ой, хээрийн түймрийн эрсдлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой тус төслийн нээлтийн семинар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.



Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Дэклан Магги, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын байгаль орчны мэргэжилтэн, хатагтай Шабано Тирмизи болон төсөл хэрэгжих дөрвөн аймгийн Онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцов.

Мөн энэ үеэр төсөл хэрэгжих дөрвөн аймгийн 12 сумын төслийн зохицуулагч нарт албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, “Yamaha” маркийн мотоциклыг гардуулсан юм.

Төсөл Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжинэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү