“Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар болж байна

“Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар болж байна


7 жил

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн банктай хамтран “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар зохион байгуулж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхөд семинарын зорилго оршино.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ төлөвлөлтөндөө олон нийтийн санаа бодлыг тусгах хэрэгтэйг онцлоод семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү