“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уг хуралд оролцож буй БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцав.