Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжлээ

Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжлээ


7 жил

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндэрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг олон давуу талтай аж. Зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд НИТХ-д өргөн барихаар боллоо.

Мөн хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв”дэд хөтөлбөр, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэж НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү