Баян-Өлгийчүүд нэр дэвшигч Х.Баттулгад үндэсний дээл малгайгаа анч бүргэдийн хамт бэлэглэлээ

Баян-Өлгийчүүд нэр дэвшигч Х.Баттулгад үндэсний дээл малгайгаа анч бүргэдийн хамт бэлэглэлээ


7 жил

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Өлгий хот дахь М.Курманханы нэрэмжит Алтан гадас одонт хөгжимт драмын театрт болсон эл уулзалтад 1000 орчим хүн хүрэлцэн ирж, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, сонирхсон асуултдаа хариу авсан юм.

Уулзалт, ярилцлага дуусахад нутгийн зон олны зүгээс нэр дэвшигч Х.Баттулгад казах түмний үндэсний дээл хувцас хийгээд анч бүргэдийг бэлэг болгон өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Мурат “Өлгийчүүд бид бүргэд шувуугаа эрхэмлэн дээдэлж, гаршуулан тэжээсээр ирсэн өвөрмөц соёлтой ард түмэн. Бүргэд бол хамгийн өндөрт дүүлж, хамгийн холыг харж чаддаг анч шувуу билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга таны сонгуулийн ажилд амжилт хүсч, бүргэд шиг өндөрт дүүлж, алсын харж явахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү