Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.14-ний өдөр боллоо. Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн товч мэдээллийг хүргэж байна.
Товч мэдээ
- БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Инновацийн үйл ажиллагааг судлах, турших, хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд Засгийн газрын тусгай сангаар дамжуулан гарааны бизнесийг дэмжих талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төсөл санаачилсан байна. Төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.