Зургадугаар сарын 15-нд Дэлхийн салхины өдрийг тэмдэглэж байна. Энэ сонирхолтой баярыг Европын салхины эрчим хүчний эвсэл, Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл хамтран санаачилжээ. Баярын гол зорилго нь салхины эрчим хүчний асар их нөөц байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал гэнэ.
Анх энэ өдрийг Европт 2007 онд тэмдэглэсэн ба 2009 он гэхэд түүнд 30 орон нэгдсэн байв.