Наадмын тасалбарыг ирэх сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулна

Наадмын тасалбарыг ирэх сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулна


7 жил

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын угтаж хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал Төв цэнгэлдэхийн гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулж байна.

 Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгож, үзэгчдийн суудлыг нэмэх гэнэ. Шагайн харвааны асарт засвар хийж ажил 60 хувьтай явж байгаа бол сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг нэмэх аж төлөвлөгөөний дагуу явж байгааг албаныхан дуулгаж байна.

 Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулахаар болжээ. Үнийн хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо байх аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү