Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 21. Бархасвадь гараг. Чөдөр одтой, Долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.
Барилдлага:Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Та уулыг ч эргүүлэх хүчтэй байна. Хуримтлагдсан ажил төрлийг хялбархан давна. Хүмүүстэй тохиролцох чадвар, хувийн санаачлагаа түшиглэн ажил төрлөө амжилттай шийдвэрлэнэ. Томилолтоор явах санаа байна. Хэт ачаалал ба өөрийн хүчээ үр ашиггүй ашигласнаар өвчин, стресст орох шалтгаан болно. Хэт идэвх, сэтгэл хөдлөл нь нойронд таагүй нөлөө үзүүлнэ. Оройдоо тайвшруулах усан ваннд орж, нуруундаа иллэг хийлгэхийг зөвлөж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Та өнөөдөр өөрийн гэсэн замаараа явах сонирхолтой байна. Таны сөрөг зан чанарууд болох гомдомтгой, өө сэв эрдэг, дэндүү ёсорхог зангууд идэвхжиж магадгүй байна. Хэрвээ та хүмүүст хандаж байгаа бол тэдэнд итгэж сур. Аахар шаахар таагүй асуудлаас болж сэтгэлээ бүү гонсойлго.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Оюун ухааны нарийн мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг од эрхэс ивзэж байна. Тэднийг баян тансаг байдал, хамаатнуудын асуудал, мөнгөтэй холбоотой тогтворгүй асуудлууд хүлээж байна. Хэрвээ хувь заяаны олгосон азтай тохиолдлуудыг ашиглаж чадвал та эрх мэдэл, баялагт хүрч чадна. Хэрвээ тэгж чадахгүй бол гэр бүлийн хүндрэл, байнгын санаа зовоосон зүйлүүд өдөр тутмын хүнд хөдөлмөрөөр таныг хүлээж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Идэвхтэй үйл явдлаар дүүрэн өдөр. Харилцаа холбоо, гэрээ хэлэлцээрүүд, захиа утасны дуудлага энэ бүхэн таныг ядаргаанд оруулж болзошгүй. Харилцаа холбоондоо сонголттой бай. Эрч хүчээ бүү үр. Танд ямар ч хэрэггүй ажил хэргээр бүү хөөцөлд.
АРСЛАН (7/23-8/22)
Боловсон хүчний өөрчлөлт эсвэл үнийн бодлогын талаар гэнэтийн мэдээ сонсоно. Хов жив, цуурхалд бүү үнэмш, яаран дүгнэлт бүү хий. Цэвэр харилцааны талаар санаа зовох юм байхгүй. Өнөөдөр та зарим юмыг сурч болох сонирхолтой хүмүүстэй танилцах юм байна. Бодисын солилцооны хямралаас болж өвдөх магадлалтай.
ОХИН (8/23-9/22)
Төлөвлөөгүй зардлууд гарна. Материаллаг алдагдал хүлээж магадгүй. Нөхцөл байдлыг өөрөө бүү өдөө. Эрсдэлтэй, түрэмгий үйлдэлд бүү орооцолд. Даатгалын компани, банкны үйл ажиллагаанаас хол бай. Төлөвлөөгүй бол томоохон зарлагаас зайлсхий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны сэтгэлийн өвөрмөц байдал, гайхамшигтай оюун ухаан, чадвар өндөр идэвхтэй байна. Өдрийн турш ашигтай хэлхээ холбоо тогтоо, хаа сайгүй бүгдэд суралц. Сонирхолтой мэдээллийг олж ав. Түүнийг чадварлаг ашиглаж чадвал жилийн турш таны ажил төрөл амжилттай байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
аны санхүүгийн байдал дээрдэж мэднэ. Сонирхож оролддог зүйлээс чинь орлого орж ирэх магадлалтай. Уран бүтээлч хүмүүс бүтээлээ ашигтай худалдана. Амралтаа авч, алжаалаа тайлахад муугүй үе. Өнөөдөр таны материаллаг байдал гэнэт өөрчлөгдөж мэднэ. Санаандгүй бэлэг авч, хонжворт ялах магадлалтай.
НУМ (11/22-12/21)
Өдөр тутмын ажлаар эхлэх өдөр. Олж авсан мэдлэг тань сайн ажил олж материаллаг байдлаа дээшлүүлэхэд тань тусална. Хайрттайгаа учирвал таны амьдралыг аз жаргалтай болгоно. Амьдарлаа сайжруулах ямар нэгэн боломжоос бүү татгалз. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахад тохиромжтой.
МАТАР (12/22-1/19)
Шинэ үнэнд хүрэх, бүтээлч эрч хүчээ гаргах өдөр. Аялах, биедээ ачаалал авах, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд сайн өдөр. Олон хүнтэй ярьж хөөрөх, танилцахад таагүй. Найз нөхөдтэйгөө маргаж, тангараг тасарч магадгүй. Таны эрс тэс хурц үг, ширүүн, догшин авир сөргөлдөөнд хүргэнэ. Аядуу ухаалаг бай. Хувийн амьдралдаа шийдвэр гаргалгүй, сэтгэл хөдлөлөө барь.
ХУМХ (1/20-2/18)
Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэг ихээхэн хамаарах хүмүүс, найз нөхөдтэйгөө харьцаа хүйтэрч магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй боловч сайжрах хандлагатай. Арилжаа наймаанд явах, санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таагүй. Үгүйрэн хосорч болзошгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр загасынхан урьдчилан таамаглах аргагүй тогтворгүй байх нь. Үүнээс болж ханийх нь хувьд тэдний амьдрал урьдчилан таамаглахын аргагүй хачин жигтэй мэт санагдана. Та оюун санаандаа болон гадаад харагдах байдлаасаа ч гэсэн хамгийн дотны хүн тань ч хүршгүй орон зайг бий болгох шаардлагагүй.