Ачаа, тээврийг дайвраар бус даатгалтай зөөдөг боллоо

Ачаа, тээврийг дайвраар бус даатгалтай зөөдөг боллоо


7 жил

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс дотоодын ачаа тээврийн шинэ үйлчилгээг эхлүүллээ. Ингэснээр ачаа тээврийг дайвар маягаар биш нэгдсэн үйлчилгээнд хамтрагдан даатгалтай, баталгаатай зөөдөг болно.

Автотээврийн үндэсний төв болон Монгол шуудан компани “Гараас гарт-хаалганаас хаалганд” гэсэн уриатайгаар энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж байна.

Монгол шуудан нийслэлд 23, орон нутагт 365 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс та өөрт ойр байрлах шуудангийн салбар, авто буудлын илгээмжийн ачааны хэсэгт эсвэл 1800-1636 утсаар дуудлага өгч тээш хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх боломжтой.

Зорчигч  тасалбараараа 15 кг-аас илүүгүй жинтэй гар тээш, 20 кг-аас хэтрэхгүй тээшийг автобусаар үнэ төлбөргүй авч явдаг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү