Өнөөдөр улс орон даяар ЭЕШ эхэлж сурагчид шалгалтаа өгч эхэлсэн. Гэвч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр Сайншанд хот руу явах замдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Осол өнгөрсөн шөнө /2017.06.13/ 22.40 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт гарчээ. “North benz” маркийн автомашин “Sonata 6” маркийн машинтай мөргөлдөж, таван хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна.
Ослын улмаас жолооч, Дархан-Уул аймгийн харьяат, 31 настай эрэгтэй Б, Сайншанд сумын харьяат, 49 настай, жолооч М, Замын-Үүд сумын харьяат, Д /18 настай, эрэгтэй/, Сайншанд сумын харьяат Б /18 настай, эрэгтэй / нарын таван хүн нас баржээ.
Харин Дорноговь аймгийн харьяат Т, Г нар /Хоёул 17 настай, эрэгтэй / нар гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж.
Ослын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж эхэлсэн тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Жолооч, иргэд замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцоогүйгээс зам тээврийн осол ихээр гарч, иргэд, хүүхдүүд амь гасаа алдсан тохиолдол их гарах болсныг Замын цагдаагийн газраас байнга анхааруулж байгаа. Өнгөрсөн 2016 онд гэхэд л зам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна.
Иймд орон нутгийн замд хурдаа зөв тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.