Найрамдал төв, Нарс, Мөрөөдөл, Цагаан нуга, Цоглог, Янзага, Нарлаг, Өгөөмөр, Жавхлант, Хайрын билэг, Галакси зуслангууд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангасан гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтаас ногоон бүсийн зуслангуудад шалгалт хийсэн. Үүнд нийт 20 зусланг хамруулсан ба Тэмүүлэл, Нарны хүүхдүүд, Шинэ Монгол, Ундраа, Скаут ганс зуслангууд ажиллаж эхлээгүй байв.
Шалгалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн хүүхэд хөгжлийн газартай хамт явуулжээ.