Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Номтойбаяр 2018 оны эхний өдрөөс эхлэн ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх болсон тухай мэдээлэв. Үүнд өндөр тэтгэвэртэй иргэдийнхийг бага, бага тэтгэвэр авдаг хүмүүсийнхийг их хэмжээгээр нэмэгдүүлж, тэнцвэртэй байлгах бодлого барина гэлээ.
МАН-ын УИХ гишүүн Х.Номтойбаярын хэлж буйгаар тэтгэврийн нэмэгдэлд 150 тэрбум төгрөг зарцуулна.
Түүнчлэн “Цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс өмнө нэмэх боломжгүй. Гэхдээ цалин нэмэх бодлого баримталж ажиллана.”
Удахгүй засгийн газар 2018 оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэж Х.Номтойбаяр дурджээ.