Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-аас таван хоног хаах болж байна.
Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамын 1км авто замын шинэчлэлт төлөвлөгөөт ажлыг Наранбулаг Хан ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих болсон тухай мэдээлжээ.