Голланд улсын Тершеллинг аралд болдог 10 өдрийн Оерол фестивалд Кейт Мүүр, The Soltz, Ieineroebana, Plastique Fantastique гэсэн уран бүтээлчдийн хамтарсан сонирхолтой төсөл тавигджээ.
Хөгжим, архитектур, бүжгийн суурьтай уран бүтээлчид төсөлд оролцсон байна. Тэдний төслийн орчин буюу зөөлөн, тунгалаг бөмбөлгийг Plastique fantastique хийжээ.
Бөмбөлөг дотор байгаа хүмүүс гаднах орчноос тусгаарлагдаж буй учраас цаг хугацааг өөрөөр мэдрэх онцлогтой.
Тершеллингийн арал Оерол фестивалийн амьд тоглолт, хөгжим, визуал урлаг зэрэгт зориулан зуны эхэн сарын 10 өдрийн турш урлагийн тайз, орчин болдог.