09:00 цагаас: "Блю скай" цамхагийн "Даймонд" танхимд Хууль зүйн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх "Хуульчдын форум-2017" эхэлнэ.
10:00 цагаас: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, хүлээлгийн танхимд Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлт болно.
11:00 цагаас: Сүхбаатарын талбайд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно.
11:30 цагаас: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар СХД-ийн 25, 26-р хороонд барих тус бүр 920 хүүхдийн суралцах ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол болно.
14:00 цагаас: “АСЕМ Велла” цогцолборт хүрээлэнд Европын холбооны "Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэх үзүүлэх" төслийн хаалтын арга хэмжээ болно.
15:00 цагаас: Элчин сайдын өргөөнд “Шинэ замнал” ТББ-ын Зүймэл гар урлалын төв, Туркын элчин сайдын яамтай болон Боливи улсын Jalsuri гар урлалын сангийн захирал дизайнер Daniela elsa нарын Монгол ,Боливи улсын хамтарсан үзэсгэлэн гаргана.