Хүүхдэд хэзээ ч хэлж болохгүй үг

Хүүхдэд хэзээ ч хэлж болохгүй үг


7 жил

1. Ялангуяа жаахан хүүхдэд тарган, махлаг  гэж хэлж болохгүй шүү! Тарган гэж хэлүүлээд хүүхдээ ямар царай гаргаж байгааг сайн хараарай.

2. Юу ч хийж чадахгүй гэж хэлүүлсэн хүүхэд үнэхээр ч юу ч хийж чадахгүй гэсэн бодолтой болдог. Төрөлхийн тэнэг хүүхэд гэж хэзээ ч байхгүй шүү. Хүүхдээ ямар үгээр хооллосон тухайгаа сайн бодоорой.

3.Хүүхдийг хэзээ ч битгий тэнэг, мангар гэж дуудаарай. Хүүхэд бүр хоорондоо өөр, ондоо шүү дээ. Юмыг удаан ойлгох чинь тэнэг, мангар гэдэгтээ биш тархины онцгой, ондоо үйлдэг байдаг.

4. Салаад эсвэл орхиод явсан, хамт байдаггүй аав  эсвэл ээжтэй нь адилхан гэж буруу хийсэн мэтээр битгий зэмлэж бай. 

5. Битгий өөрөө хэзээ ч хүүхэд байгаагүй мэт ааш гарга. Таны аав ээж таныг зодож, загнаж муухай хүмүүжүүлсэн байж болно л доо. Гэхдээ тийм л учраас та хүүхдүүддээ тэр амьдралыг үзүүлэх ёсгүй шүү дээ.

6. Онц сур, алтан медал ав, олимпиадад ор гэж шахахаа болих хэрэгтэй шүү. Ялангуяа манай эцэг эхчүүд хүүхдийг математиктаа л сайн бол болоо гэж бодоод математиктаа тааруу байвал сурлага муутай гэж гоочлоод байдаг. Мэдээж хүүхдэд мэдлэг боловсрол хэрэгтэй. Гэхдээ манайх шиг боловсролын систем дотор хүүхдийг дарамтлаж, шахах бол “эрүүл бус” үйлдэл шүү. Тиймээс хүүхэддээ гэрийн даалгавар, хичээлээ хийх ёстой гэсэн цагийг нь тодорхой тогтоож, чадахгүй байгаа хичээлд нь зөвөөр тусламж үзүүлээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү