График дизайнер А.Одбаясгалан хувцас дизайнер М.Энхжинтэй хамтран гаргасан, Монголын Motthings бренд албан ёсоор өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. Энэ бренд ‘Мэргэжлийн энтрепренерүүдийг бэлтгэх систем’ гэж нэрлэгдсэн Benzeen аппликейшиний гурав дахь бүтээгдэхүүнээр гарчээ.
Motthings “Балиар өөдрөг”, “Хөдөмөрлө Until Your Idols Become Inspiration”, “Now or Never”, “Always Хүлээлтээс нь Хэтрүүл” зэрэг тод өнгийн фонттой үгсийг минимал дэвсгэртэй подволк, ханын постерт гаргасан байлаа.
Ийм үгсийг сонгосон шалтгаан нь брендийн дизайнер А.Одбаясгалангийн хэлсэнээр хэрэглэгчид “Оффистоо суугаад эсвэл хана, толь, хувцас бас утсаа харах төдийд сэдэл, урам зориг авах,” зорилготой.
Жишээлбэл, “Балиар өөдрөг” гэсэн үг ‘юу ч болсон өөдрөгөөр харж, тэмүүлдэг зүйл рүүгээ тэмүүлсээр байгаарай,’ гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл график дизайнер А.Одбаясгалангийн зорилго хүмүүс өдөр тутмын энгийн обьектууд руу хараад урам зориг авдаг байх.
Сарын өмнө эхний загвар нь гарсан подволкнууд 6-р сарын 13-аас эхлэн худалдаанд гарч эхлээд байна.
Motthings-ийн подволкнууд цэвэр даавуун материалаар хийгдсэн ба дизайнер А.Одбаясгалангийн бренддээ мөрддөг зарчим бол бүтээгдээхүүнээ “чанарын өндөр түвшинд байлгах”.
Motthings-ийн подволк 40 мянгаар, ханын постер 50 мянгаар бас цамц нь 60 мянгаар зарагдаж байна. Бренд удахгүй тэмдэглэлийн дэвтэр, утасны кейс гаргадаг болно.
Хэрэв бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсвэл энэ линкээр орно уу.
Түүнчлэн Motthings фейсбүүкээрээ азтан тодруулах уралдаан зарлажээ.