Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн жендерийн асуудал хариуцсан зөвлөх хатагтай Герда Байндерийг хүлээн авч уулзан, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа өсвөр үеийн эрүүл мэндийн хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.
НҮБ-ын ХС-ийн МУ-ын ЗГ-тай хамтран хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр 2017-2021” батлагдсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд ирэх 5 жилд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсвөр үеийн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүй, дархлаажуулалт, эрүүл зан үйлийг хүн амд төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хатагтай Герда Байндер НҮБ-ын ХС-аас хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрүүдийг илүү жендэрт суурилсан болгох талаар зөвлөмж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд Монгол Улсад анх удаа ирж ажиллаж байна.